MN
MN | EN
Холбоо

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Загреб-2025” ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.

Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна.

Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн гавьяат тамирчин Т.Тулгадаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье!

Шууд дамжуулалтыг Edutainment TV телевизээр хүлээн авч үзнэ үү.