MN
MN | EN
Холбоо

ТОГТОХЫН АЛТЖИН ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон ОУХМ Тогтохын Алтжин хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европ тивийн аварга Анастасия Сиделниковаг хүнд барилдааны эцэст 6:4-өөр хожиж, дэлхийд нэрээ данслуулав.

Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Т.Алтжиндаа баяр хүргэе.

Шууд дамжуулалтыг Edutainment TV телевизээр хүлээн авч үзнэ үү.