
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ДАХЬ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ.
ҮШБ-ийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид маань НЬЮ-ЙОРК хотод зохиогдсон Bill Farrell Memorial тэмцээнд амжилттай оролцоод цаашлаад хамтарсан бэлтгэлүүдээ АНУ-ын багуудтай хийж эхэллээ.
🇲🇳🇺🇸Эрэгтэй баг маань шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлаган доор Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэл хийж байгаа ба цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.
🇲🇳🇺🇸 Эмэгтэй багийн хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлаган доор "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлдээ ороод байна.
Дээрх тэмцээн болон хамтарсан бэлтгэлүүдэд оролцоход хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст МЧБХ-ны зүгээс талархал илэрхийлье!
Дэмжлэг үзүүлсэн: MCS Group, Toyota Top Motors хамт олонд онцгойлон талархал илэрхийлье.🙏
Амжилтын төлөө хамтдаа байж чадсан та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!