MN
MN | EN
Federation

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ СПОРТЫН БРЭНД НАЙК КОМПАНИЙН ГЭРЭЭТ ТАМИРЧИД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛЭЭ ГАРДАН АВЛАА.

МЧБХ 2023 оноос 2028 оны Лос-Анжелес-ын Олимп дуустал чөлөөт бөхийн ҮШБ баг дээрээ ивээн тэтгэлгийн гэрээ байгуулан амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.

Мөн энэхүү гэрээнээс гадна өнгөрсөн оноос эхлэн МЧБХ-ны хүсэлтийг Найк компани хүлээн авч манай улсын 8 тамирчидтай хувьчлан гэрээ байгуулж цаашид НАЙК компанийн тамирчид гэгдэх болсон ба тус гэрээний дагуу жил бүр олгогдох нэмэлт хувцас хэрэглэлийн хангамжаа гардан авлаа.

Дээрх гэрээнд манай улсын тамирчид болох Б.Мөнх-эрдэнэ, Т.Тулга, Б.Бат-эрдэнэ, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Хулан, С.Цэрэнчимэд болон Э.Даваанасан нарын 8 тамирчид гарын үсэг зуран баталгаажсан юм.

Нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Монголын чөлөөт бөх үүрд мандан бадраг!