MN
MN | EN
Federation

ДИФЛИМПИЙН НААДМААС ОУХМ Н.ЭРХЭМБАЯР, ОУХМ Д.ЧИНЗОРИГ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2025 оны 11 сарын 15-28 ны хооронд Япон улсын Токио хотод зохиогдсон Дифлимпийн наадамд манай чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцож 65кг-ын жинд ОУХМ Н.Эрхэмбаяр хүрэл медаль, 79кг-д өрсөлдсөн Д.Чинзориг хүрэл медаль тус тус хүртэж эх орныхоо төрийн далбааг мандууллаа.

Н.Эрхэмбаярын хувьд энэ удаад хүрэл медаль авсанаар дифлимпийн наадмаас иж бүрэн медальтай болж байгаа юм.

Тамирчиддаа амжилт хүсэн баяр хүргэж Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Мянганбаяр, ерөнхий менежер Б.Энхбаяр нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.