MN
MN | EN
Federation

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД МААНЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ "BILL FARRELL MEMORIAL" ТЭМЦЭЭНЭЭС 1 МӨНГӨ 2 ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцож 57кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-эрдэнэ хүрэл, 61кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр мөнгө, 86кг-д ОУХМ Н.Батбилгүүн хүрэл медаль тус тус хүртлээ.

Мөн энэхүү тэмцээнд шүүгчээр ОУ-ын 1-р зэрэглэлийн шүүгч, ҮШБ-ийн дасгалжуулагч Г.Амархүү оролцлоо.

Тухайн тэмцээнтэй зэрэгцээд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүд чуулсан Поддубного лигт манай улсын хоёр шилдэг тамирчид болох МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар амжилттай оролцож өөрсдийн өрсөлдөгчид болох ОХУ-ын Дагестаны шилдэг тамирчдыг дарааллан буулган авч эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд Москва хотоос шууд АНУ-ыг зорин ҮШБ-ийн хамтарсан бэлтгэлүүдэд хамрагдаад ирэх юм.

Нийт тамирчид дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье!