MN
MN | EN
Холбоо

Чөлөөт бөх ДАШТ: Т.Энхжин хүрэл медаль хүртлээ

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Азийн аваргын хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн төлөө барилдлаа. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга АНУ-ын Эллен Килти байв.

Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн боллоо. Өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль хүртээд байсан билээ.